Айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулах талаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулах талаар санал солилцов

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр / 2014.04.02 / хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Мурат Карагөз хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, энэ жил Монгол-Турк хоёр улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Энэхүү 45 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд тэдгээрийн  нэг нь  Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён  Жемил Чичекийн Монгол Улсад хийх албан ёсны  айлчлал юм.

Албан ёсны айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон  Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар өнөөдөр харилцан санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж