Манай гаригийн эмэгтэй
хүүхэд бүрийн хүслэн болсон Барби хүүхэлдэй яг үнэнийг хэлэхэд бодит хүний
биеэс нэлээд ялгаатай. Харин америкийн зураач Николай Ламм үүнээс үүдээд Барби
хүүхэлдэйг жинэхэн эмэгтэй хүний биеийн стандарт хэмжээс, харьцаагаар хийхээр
шийдсэн байна.
Тэрээр 3D принтерийн тусламжтайгаар барби хүүхэлдэйг 19 настай америк бүсгүйн
биеийн харьцаагаар бүтээжээ. Түүнийхээр бол хүний биеийн жинхэнэ харьцаагаар
хийсэн энэ хүүхэлдэй зах зээлд гүйлгээ сайтай байна гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: www.emegteichuud.mn