
Төлөвлөгөөнд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр 380 өрхөд 190000 метр кв газрыг зарим багуудын гудамжинд давхар гудамж гаргах байдлаар шийдсэн бол 34000 метр кв газрыг албан байгууллагад зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэхээр, иргэн аж ахуйн нэгж байгууллагад тариалангийн зориулалтаар “Элстийн ар”-д мод үржүүлгийн чиглэлээр, “Ногоон тохой”-д төмс хүнсний ногоо тарихаар, “Цагаан эрэг”-т мод үржүүлгийн чиглэлээр 100.000 мкв газрыг тус тус баталсан байна.
Мөн иргэдийн эзэмшиж байгаа хашааны газрыг гэр бүлийн хэрэгцээнд 800 өрхийн 480000 метр кв газрын байршлыг үнэгүй өмчлүүлэхээр тогтоожээ.
Б.ГАНТУЯА
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn