Солонгост осолдсон залуусын нэг нь хагалгаанд орно

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Солонгост осолдсон залуусын нэг нь хагалгаанд орно

БНСУ-ын Жуннам аймгийн Асан хотод гуравдугаар сарын 30-ны шөнө зургаан монгол залуу осолд орж, гурав нь газар дээрээ өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Эмнэлэгт хүргэгдсэн гурван залуугийн нэг нь тэр өдрөө өөд болж, хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэдний нэг нь эмнэлгийн үйлчилгээний төлбөргүйгээс эмнэлгээс гарсан гэх мэдээлэл цацагдсан. Мөн Гадаад харилцааны яамныхан осолдсон залуусын ар гэрийнхэнтэй холбогдож амжаагүй байна гэх мэт мэдээллийг тус яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа.

-Осолдсон залуусын ар гэрийнхэнтэй холбогдоход хүндрэлтэй байгаа гэж үнэн үү?

-Бид осолд орсон зургаан залуугийн бүгдийнх нь ар гэрийнхэнтэй холбогдсон. Зохих мэдээллийг хүргэж, хойшид хэрхэх талаар зөвлөлдөж байгаа.

-Жолоо барьж явсан А гэгч залууг Солонгост эрэн сурвалжилж байсан гэх юм. Жолооч А амьд үлдсэн залуусын нэг мөн үү?

-Энэ бол албан бус мэдээлэл байна. Одоогоор машиныг хэн жолоодож явсан, нөхцөл байдал ямар байсан талаарх албан ёсны мэдээлэл огт ирээгүй.

-Хоёр залуугийн биеийн байдал ямар байгаа бол?

-Нэг нь эмнэлгээс гарсан. Нөгөө нь эмнэлэгтээ байгаа. Бага хэмжээний мэс засалд орох шаардлагатай байгаа.

-Эмнэлгээс гарсан залууг төлбөрийн чадваргүйгээс гарсан гэсэн мэдээлэл хэвлэлд байсан. Үнэн бол амь нас эрүүл мэнд нь эрсдэлтэй байдалд байгаа юм биш үү?

-Энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй гэлээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж