СЗХ-ны даргыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

СЗХ-ны даргыг чөлөөлнө

Эх сурвалжаас авсан мэдээллээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ. Эл асуудал УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх юм байна.

Удирдлагыг өөрчлөхтэй холбоотойгоор оронд нь хэнийг СЗХ-г удирдуулах вэ гэх асуудал эрх баригчдын дунд хөндөгдөж эхэлсэн тухай яриа байна. Үүгээр бол тус хорооны дэд дарга Г.Хэрлэн сонгогдож болзошгүй аж. Тэрээр хамтарсан Засгийн газрын үед буюу өмнөх парламентын үед СЗХ-ны дэд даргаар томилогдсон. Тэр цагаас хойш өнөөг хүртэл хугацаанд дэд даргын суудлаасаа буугаагүй нэгэн. Хорооныхоо газрын даргыг зодсон гэх дуулианд холбогдож байсан, мөн УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ойр ажилладаг нэгэн гэх тодотголыг намын нөхөд нь өгдөг бөгөөд ажилтнаа бааранд дуудаж зодсон дуулианы эзэн юм.

Гэхдээ СЗХ-оо нь харьяаллаараа УИХ-ын мэдэлд байдаг. Тиймээс УИХ-ын даргын зүгээс өөрийн хүнээ зүтгүүлэх магадлал өндөр байж мэдэх талтай аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж