Ц.Туяа Ерөнхий шүүгчид хандлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Ц.Туяа Ерөнхий шүүгчид хандлаа

Хүүгийнхээ эцгийг харамлаж хамт ажилладаг байсан бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Туяад 22 жилийн хорих ял оноосныг тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн. Тэрбээр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандсан ч дээд шүүхээс Ц.Туяад оноосон ялыг мөн л хэвээр нь үлдээсэн. Иймд гурван шатны шүүхээс хорих ял сонссон Ц.Туяа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 дугаарт  заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр буруутган ялласан билээ.

Г.БАЯРМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж