Боксчид залуучуудын ДАШТ-д мордлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Боксчид залуучуудын ДАШТ-д мордлоо

Монголын боксын залуучуудын шигшээ багийн тамирчид Болгарт болох Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Боксчид долоо хоног олон улсын хамтарсан бэлтгэлт хамрагдсаны дараагаар дөрөвдүгээр сарын 10-25 өдрүүдэд Софи хотноо болох дэлхийн аваргад өрсөлдөх юм.


Багийн бүрэлдэхүүн:

Төмөрхуяг /49 кг/
Баттамир /52 кг/
Цэндбаатар /56 кг/
Төрмандах /60 кг/
Далай /64 кг/
Нямдорж /69 кг/
Цэнгүүн /75 кг/
Нандинсувд /эм 51 кг/
Үүрийнтуяа /эм 60 кг/
Эрдэнэтуяа /эм 75 кг/

Албаны хүмүүс:

П.Сэрдамба /Гавьяат тамирчин, холбооны ЕНБД/
Д.Дарь.Сүхбаатар /МБХ-ны Дэд ерөнхийлөгч /Багийн ахлагч/
Н.Мөнхсайхан /Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч/
Л.Энхбаатар /Дасгалжуулагч/
Г.Ганхуяг /Дасгалжуулагч/

Түүнчлэн өнөөдөр насанд хүрэгчдийн 1-р шигшээ багийн тамирчид Казахстаны Астана хотыг зорилоо. Манай тамирчид 20 хоногийн олон улсын хамтарсан бэлтгэлт оролцож, AIBA буюу Олон улсын боксын холбооны А зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөх юм.

Багийн бүрэлдэхүүн:

Г.Ган-Эрдэнэ ОУХМ /49 кг/
Т.Жолдасбек СДМ /49 кг/
А.Нурлан СМ /52 кг/
Н.Төгсцогт МУГТ /56 кг/
Э.Идэрхүү ОУХМ /56кг/
Д.Отгондалай ОУХМ /60кг/
Б.Жавхлан ОУХМ /60 кг/
У.Мөнх-Эрдэнэ МУГТ /64 кг/
Б.Чинзориг СМ /64 кг/
Б.Түвшинбат ОУХМ /69кг/
Т.Чулуунтөмөр ОУХМ /75 кг/
С.Эрдэнэбаяр ОУХМ /81 кг/

Албаны хүмүүс:

Х.Хайнар /Баян-өлгий аймгийн ССАЖГ дарга. Багийн дарга/
Д.Батсүрэн /Шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
Б.Эрдэнэбаяр /Шигшээ багийн дасгалжуулагч/

Сонирхуулахад, боксын шигшээ багийн тамирчид гадагшаа тэмцээнд явахын өмнө 70 хүний бүрэлэдхүүнтэйгээр Орхон аймгийн “Олимп” бэлтгэлийн баазад 40 хоногийн хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж