Ажилд зуучлах өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Ажилд зуучлах өдөрлөг болж байна

Монгол-Францын төв, Франц-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Франц хэлтнүүдийн баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд “Франц хэлтэн оюутан залуус болон Компаниудын Форум” уулзалтыг яг одоо өөрийн байран дээрээ зохион байгуулж байна.

Уг форум, өдөрлөг нь жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд одоогоор уулзалтанд 13 компани 300 гаруй оюутан залуус оролцож байна. Форумын ач холбогдол нь франц хэлийг сонирхон судалж буй оюутан залуусыг мэргэжлээрээ ажиллах боломжийг олгодогт оршиж буй аж. Мөн франц хэл дээр болон францтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг монгол дахь компаниудад чанартай боловсон хүчин олоход зуучилж буй арга хэмжээ болж байна. Форум өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх гэнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж