Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар ажлаасаа хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандаад байгаа. Шүүх түүнийг хууль бусаар халсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч театрын удирдлагууд хүлээж авахгүй байгаа юм. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-нд шүүх дахин шийдвэрээ гаргаж Г.Эрдэнэбаатар найруулагчийг ажилд нь авахыг үүрэгдсэн байна. Энэ талаар түүнтэй утсаар холбогдсон юм.
-Та асуудлаа шийдвэрлүүлж чадсан уу. Буцаад ажилдаа орох уу?
-Би ажилдаа орох сонирхолгүй байгаа зөвхөн энэ хугацаанд авах ёстой байсан цалин хөлсөө авмаар байна. Гэхдээ 100 хувь энэ мөнгөн дүнгээ авч чадсангүй харин 80 хувьтай тэнцэх мөнгөн дүнг авахаар болсон.
-Хэд орчим төгрөг гэсэн үг вэ?
-Зургаан сая гаруй төгрөг нэхэмжлээд дөрвөн сая гаруй төгрөг авахаар болсон. Ямартай ч шүүхээс миний зөв гэдгийг баталж өгсөн.
-Дуурийн театрт ажиллахгүй бол та хаана ажиллах вэ?
-Надад хэд хэдэн ажлын санал ирчихсэн байгаа.
Э.ТЭКҮ