
Харин энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээ үзэгчдийн хүсэлтээр худалдаа хэлбэрээр нэмж баяжуулан “BlueMon” цамхагт энэ сарын 7-ноос 17-ны хооронд дахин толилуулахаар болжээ. Энэ удаагийнх нь Монголын тухай зураг түлхүү орж байгаагаараа онцлогтой ажээ. Мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд Alеx нэрээр танил болсон А.Түмэнжаргал БНХАУ-ын Тенжин хотод хоёр удаа үзэсгэлэнгээ гаргаж, “Wonders of Mongolia”, “Inspiring Mongolia”, “Savage garden”, “Ариун орноор Төвд” нийт дөрвөн зургийн цомог эрхлэн гаргасан уран бүтээлч юм.
Д.БҮҮВЭЙ