Сонгуулиудын дүнг нэгтгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Сонгуулиудын дүнг нэгтгэжээ

Сонгуулийн ерөнхий хороо 1993 оноос хойш зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нэгтгэж олон нийтийн хүртээл болгожээ. Энэ номонд, 1993 оноос хойшх Ерөнхийлөгчийн зургаан удаагийн сонгуулийн дүнг аймаг, нийслэл, сум, дүүрэг, нэр дэвшигч бүрээр нэгтгэн гаргасан байх бөгөөд ингэснээр улс төр судлаачид, эрдэмтдэд харьцуулсан суурь судалга хийх, сонгуулийг бодитой үнэлж, дорвитой шинжих, дүгнэх төдийгүй сонгогчдод сонголтоо нягтлан үзэх, нэр дэвшигчдэд хаана, хэдэн санал авсан зэрэгтэй нэгбүрчлэн танилцах боломж олгож байгаагаараа ач холбогдолтой юм.

Энэ номын өмнөх үгэндээ, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн онцлогийг тэмдэглэхийн сацуу сонгууль нэг бүрийн дүн, холбогдох шийдвэр, илтгэлийг нийтэлж улмаар сонгуулиудын хооронд харьцуулалт хийх боломж олгож байгаад энэ номын онцлог оршиж буйг дурдсан байна. СЕХ Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, орон нутгийн сонгуультай холбоотой бүхий албан ёсны тоо баримт, дүн мэдээг цахим сүлжээндээ байршуулахын хамт тэдгээрийг нэгтгэж албан ёсны эмхэтгэл болгон гаргаад байгаа аж.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж