Улаанбаатар хот, 2014.04.02 Мобиком Групп Монголд анх удаа “Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийг нэвтрүүлж энгийн, найрсаг харилцааг эрхэмлэн нийт хэрэглэгчиддээ үйлчилж эхэллээ. Та өнөөдрөөс эхлэн 2222 дугаарт дуудлага хийснээр Мобикомын бүх төрлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүний лавлагааг 7 хоногийн 24 цагийн аль ч үед 3 төрлийн хэлээр авах боломжтой.
Олон улсын жишигт нийцсэн “Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн автомат хариулагчаас Мобиком, Ньютел, Moбифинанс, Мобинет, Улуснэт зэрэг групп компаниудын бүхий л үйлчилгээг Монгол, Казак, Англи хэлээр үзүүлнэ. Хэрэглэгч та хүссэн үедээ манай мэргэжлийн зөвлөхүүдтэй холбогдож туслалцаа аваарай. Мобикомын үйлчилгээний зөвлөхүүд зөвхөн танд зориулан ажиллах болно.
Мобикомоос танд санал болгож буй дэвшилтэт “Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн систем нь нэг удаагийн залгалтаар Мобиком группын үүрэн холбооны үйлчилгээ, цахим санхүүгийн үйлчилгээ, өрхийн болон байгууллагын өндөр хурдны интернэтийн үйлчилгээ, утасгүй хөдөлгөөнт интернэт зэрэг үйлчилгээний мэдээллийг авах, идэвхжүүлэх, сонгох боломжийг илүү хялбар, илүү хурдан, нэг дороос авах боломжийг бүрдүүллээ.
Эрхэм хэрэглэгч таныг Үйлчилгээний нэгдсэн төвийн 2222 дугаарт үнэ төлбөргүй, бусад үүрэн болон суурин холбооны хэрэглэгчид 312222 дугаарт энгийн утасны тарифаар холбогдон хүссэн мэдээллээ авч, үйлчлүүлэхийг урьж байна.