
Нийт 285 өрөөтэй Ritz-Carlton Shanghai, Pudong зочид буудал нь дээд зэргийн тансаг хэв маяг, зохион байгуулалттай бөгөөд Шанхайн Олон улсын худалдааны төвийн урд цамхгийн хамгийн дээд 18 давхарт байрлах гэнэ.
Өнгөрөгч даваа гаригт нээлтээ хийсэн тансаг зэрэглэлийн зочид буудлын дотоод засал чимэглэлийг Ричард Фарнел гардан хийсэн байна. Зочид буудлын дотор 1700 кв.метр талбайтай өндөр техник технологиор тоноглогдсон уулзалтын танхим, 1500 кв.метр талбайтай 24 цагийн турш ажиллах фитнесс клуб мөн итали, хятад хоолны дөрвөн тансаг зэрэглэлийн ресторан байрлажээ.
С.Цэлмэг