Эрчүүд хоорондын харилцааны ёс зүй

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Эрчүүд хоорондын харилцааны ёс зүй

-Ямар ч тохиолдолд шар айраг зээлээр авч уухын хэрэггүй
-Та найздаа эсвэл хүүдээ авто машинаа 12 цагаас багагүй хугацаагаар унуулахаар болж. Тэд таны машиныг эвдсэн, бүр ямар нэг эд ангийг сольсон ч байж болно. Харин таныг машинаа буцааж авахад дээрх гэмтэл анзаарагдахгүй бол найз чинь танд ямар ч өргүй шүү.
– Та найзынхаа шүдний сойз, цагаан хэрэглэлийг хэрэглэж, дутуу хазсан хавчуургатай талхыг нь авч идэх бүрэн эрхтэй. Тэр бүү хэл зөвшөөрөл авахгүй ч байж болно. Харин найз бүсгүйтэйгээ одон шагналаа хуваалцах тухай бодох ч хэрэггүй.
– Хэрвээ та хэн нэгэнтэй шатар эсвэл бокс тоглоод хожсон бол мөрийгөө авах ёс зүйн эрхтэй.
-Таны дотны анд цагдаад баривчлагдбал чадлын хэрээр туслах ёстой.
– Найз тань шар айргаар дайлбал "Ийм брэндийн шар айраг захиална" хэмээн бувтнах хэрэггүй. Халуун байвал бүр скандал үүсгэн, хэл ам хийж ч болно шүү.
-Та найзыгаа үнсч болно.
– Хэрэв найз тань тохиролцсон цагаасаа 5 минут хоцорвол төдий хугацаагаар л хүлээ. Дээд тал нь 6 минут.
– Найзын тань эхнэр, ээж, аав, дүү нь түүний хаана байгааг чамаас асуувал нууцыг хадгалж дуугүй бай. Эсвэл бүр эсэргүүц.
– Найзыгаа та сумнаас хамгаалсан бол энэ тухайгаа хэн дуртайдаа ярь. Харин өөрийн нохойндоо хазуулах шахсан бол найзууддаа энэ тухай ам ангайлгахын ч хэрэггүй шүү.
– Ширээн дээрээс сүүлчийн зүсэм пицца, шар айргийг авах гэж бүү яар. Тэр тусмаа нэг дор хоёуланг нь зэрэг хэзээ ч битгий аваарай.
-Шар айраг уусныхаа дараа төлбөр хийхэд хамгийн зохистой арга нь Техасын ковбойчуудын заншил. Хэн түрүүлж төлбөрийн тасалбарыг шүүрч авна тэр тооцоог хийнэ.
-Амь насанд аюул тулгарсан үед л эрчүүд өөр эрийн хөл, бүсэлхийгээс доош нь цохидог.
-Та эрчүүдэд өөрийгөө магтан дэвэргэж яримаар байгаа бол 50 хувийн хэтрүүлэгтэй байж болно. Харин эмэгтэй хүний анхаарлыг татахыг хүсч байгаа тохиолдолд 400 хувийн хэтрүүлэг хэрэглэх бүрэн эрхтэй.
-Ганц бие найзаа дарамтлах хориотой. Хэрвээ та гэр бүлтэй, ганц бие найз тань үерхдэг бүсгүйтэйгээ танайд зочилсон бол "Одоо өндөрлөх үү" гэж хэзээ ч битгий асуугаарай.
– Та ажилдаа, гэртээ, эхнэр тань хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт байгаа бол гадаа нь онигоо ярьж болно. Харин мөнгө, санхүүгийн асуудал шийдэхээр билъяард тоглож буй үедээ ямар ч онигоо ярих хэрэггүй шүү.
-Ямар ч эр хүн өөр хэн нэгэн эр хүний төрсөн өдрөөр бэлэг өгөх албагүй.
– Аль нэгэн фирмтэй сурталчилгааны тусгай гэрээ хийгээгүй л бол найз нөхөдтэйгээ зугаалахдаа нэг ижил фирмийн пүүз, өмд өмсөх хэрэггүй.
-Спортын тэмцээн үзэж байхдаа хамт суух хүмүүсээсээ оноо хэд байгааг асуух эрх чамд бий. Харин хэн тоглож буйг асуух хориотой шүү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж