НИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид цугларч  энэ сарын 25-нд хуралдуулахаар зарлаад байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааныг хойшлуулах талаар ярилцлаа.  Монгол Улсын Их Хурлаас 2010 оны  улсын Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлаагүй учраас нийслэлийн төсвийн тодотгол хэлэлцэх учиртай Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал тодорхойгүй хугацаагаар хойшлохоор боллоо. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2010 оны эхний хагас жилийн тайланг баталлаа. Энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд дурсгалын самбар байрлуулах тухай асуудал  орсон. МУИС-ийн  Нийгмийн  ухааны факультетийн Иргэний хамгааллын тэнхимд багш, тэнхмийн эрхлэгчээр 1946-1983 онд ажиллаж байсан  доктор, профессор8 дэслэгч генерал Цагааны Самдандэлэг агсны 100 насны ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн  VI хороо Их сургуулийн гудамжны IV  байрны зүүн талын хананы гол хэсэгт хүндэтгэлийн самбар байрлуулах хүсэлтийг  дэмжихээр боллоо. Энэ асуудлыг хэлэлцэх үед НИТХ-ын дарга  Т.Билэгт дэслэгч генерал Ц.Самдандэлэг агсны талаар сонирхолтой мэдээлэл  дуулгасан.  Хэдийгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний дэслэгч генерал боловч  Ц.Самдандэлэг гуай  огт машин унаа унадаггүй явган алхдаг хүн байсан гэдэг.  Тиймээс энэ хүнийг явган генерал гэж  дууддаг байсан юм гэнэ лээ хэмээн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд ярилаа.  Энэ онд нийслэлийн СХД-ийн 78-р цэцэрлэгийн 30 жилийн ой болно.  Иймд ирэх арваннэгдүгээр сарын 7-нд ойгоо тэмдэглэхийг зөвшөөрлөө.  Өнөөдөр хэлэлцэх асуудлын сүүлийнх нь шагналд тодорхойлох тухай тогтоол байлаа.  Үндэсний их баяр  наадмыг тохиолдуулан төр, засгийн одон медальд зарим иргэдийг шагнахаар  тодорхойлсныг тэргүүлэгчид дэмжлээ” хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас  мэдээллээ.

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж