Хяналтын тухай хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Хяналтын тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар
тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон Хяналтын тухай хуулийн төслийг
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр /2014.04.01/ өргөн
барилаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2013 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарсан байна.

Засгийн
газар бүрэн эрхийн хугацааны эхний жилд эрх зүйн шинэчлэлийг
хэрэгжүүлэх, салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн
байгуулалтын ажлуудын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг
боловсруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, салбаруудын
норм, стандартыг шинэчлэх зэрэг аливаа зорилтыг хэрэгжүүлэхэд
шаардлагатай шатны ажлуудыг хийсэн байна. Түүнчлэн авто зам барих,
иргэдийг орон сууцжуулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж хөгжлийг
нь дэмжих, ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой
болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг
тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг
дэмжих чиглэлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Түүнчлэн
Хяналтын тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд
хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг
зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг
хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна хэмээн
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж