Пэннёндо арал дээр нисгэгчгүй онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Пэннёндо арал дээр нисгэгчгүй онгоц осолджээ

Хоёр Солонгос өчигдөр /III.31/ харилцан далай руу гал нээж байх үеэр усан хилийн маргаантай хэсэгт орших Өмнөдийн Пэннёндо арал дээр нисгэгчгүй онгоц осолдсон байсныг олжээ. Аль улсынх болох нь тодорхойгүй уг нисгэгчгүй онгоцны хөдөлгүүр нь Япон, эд ангиуд нь Хятадад үйлдвэрлэгдсэн байна. Түүнчлэн нисгэгчгүй онгоцонд жижиг камер суурилуулсан байсан аж. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын өнөөдөр /IV.1/ мэдээлснээр сөнөсөн нисгэгчгүй онгоцыг Хойдынх мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын цэргийнхэн уг нисгэгчгүй онгоцыг Хойдын тагнуулын ажиллагаатай холбоотой хэмээн хардаж байгаа аж. 

Үүнээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын хойд хилиэс үүнтэй ижил нисгэгчгүй онгоц олдож байсан тухай “Ёнхап” агентлагт мэдээлжээ.

Хойд Солонгос өчигдөр /III.31/ эхэлсэн цэргийн хээрийн сургуулилтын хүрээнд баруун эргээс далай руу 500 гаруй удаа их буугаар гал нээсэн юм. Үүнээс 100 орчим их бууны сум хоёр Солонгосын хилийн маргаантай далайн хэсэгт унажээ. Харин сануулгагүй гал нээсний хариуд Өмнөд Солонгосын арми хойдыг чиглүүлэн 300 гаруй удаа их буугаар буудаж, хариу гал нээсэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж