Мушаррафыг төрөөс урвасан гэж яллав

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Мушаррафыг төрөөс урвасан гэж яллав

Первез Мушаррафын талынхан Исламабадын шүүхийн өмнө. Фото: Akhtar Soomro / Reuters

Пакистаны шүүх экс-ерөнхийлөгч Первез Мушаррафыг төрөөс урвасан хэмээн ялласан талаар AFP мэдээлэв. Түүнийг 2007 онд ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өргөтгөсөн онц байдал зарласан үйлдлийг буруутгаж байгаа аж. Мушаррафт ялын таван заалтыг уншиж сонсгосон ба тэрбээр өөрийгөө аль ч талаар буруугүй гэж мэдүүлжээ. Тус орны хуулийн дагуу улсаас урвасан хэрэг нь цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ялтай.

Мушарраф 1999-2008 онд Пакистаныг удирдаж байлаа. Огцорсныхоо дараа тэрбээр улс орноо орхин гарсан боловч өөрийн намын хамт парламентын сонгуульд оролцохын тулд 2013 онд эх орондоо иржээ. Гэвч шинэ засаг түүний эсрэг олон янзын эрүүгийн хэрэг үүсгэж, Мушаррафыг гэрийн хорионд оруулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж