Г.Занданшатар Италийн сайд Ф.Фратинитэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Италийн сайд Ф.Фратинитэй уулзав

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Италийн Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол-Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болж байгааг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа улам эрчимжүүлэх бодлоготой байгаагаа илэрхийллээ. Мөн Европын холбооны стандартыг манай нийгэм-эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс эдийн засгийн томоохон арга хэмжээг Итали Улсад зохион байгуулах, соёл боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа захиргааны чиглэлийн мэргэжилтнүүдийг сургах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ф.Фраттини Италийн ГХЯ-ны ТНБД С.Кракси удахгүй манай оронд айлчилж, хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлж, БНИУ-ын Ерөнхийлөгчөөс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн мэндчилгээ болон түүнийг БНИУ-д айлчлахыг урьсан урилгыг албан ёсоор  гардуулсан тухай Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж