
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. April Fools-т томоохон технологийн компаниуд хуурах шилдэг санаагаа уралдуулсаар байна. Үүний нэг нь Гүүглийн “Pokemon Challenge” юм. Тусгай арр-ын тусламжтайгаар 150 төрлийн Pokemon-ыг цуглуулж чадсан хүнийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн Гүүгл компанид Pokemon Master гэсэн албан тушаалд ажиллуулна хэмээн тэд мэдээлжээ. Энэхүү мэдээлэлд маш олон хүн итгэсэн ба одоо ч гэсэн итгэсэн хүмүүс нэгдсээр байгаа аж. Та ч бас хууртсан юм биш биз.
Т.БИЛГҮҮН