Монголын хөрөнгийн бирж энэ сарын 24-28-ны өдрүүдэд нийт 49 ХК-ийн 197079 ширхэг хувьцааг 273 сая 104 мянга 454.49 төгрөгөөр арилжаалсан байна. Хөрөнгийн биржийн Топ-20 индекс долоо хоногийн дүнгээрээ 1.51 хувиар буурчээ. Нийт 295 хэлцэл хийгдсэнээс хөрөнгө оруулагчид “СОР” ХК-ийн хувьцааг хамгийн идэвхтэй худалдан авлаа. Тус компанийн 75352 ширхэг хувьцаа 148 сая 217 мянга 319 төгрөгөөр арилжаалагджээ. Долоо хоногийн дүнгээр “Арилжаа импекс” ХК-ийн хувьцааны ханш 51.75 хувиар өссөнөөрөө рекорд тогтоолоо. Харин “Булган гурил тэжээл” ХК-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 15 хувиар буурчээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.