Бага насанд Увсын ихрүүд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Бага насанд Увсын ихрүүд түрүүлжээ

100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр үргэлжилж байна. Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орон нутаг болон Улаанбаатар хотоос нийтдээ 620 тамирчид өрсөлдөж байгаагаас 5-7 нас буюу хамгийн бага насны ангилалын аваргууд тодорлоо.

Охидын ангилалд Увс аймгийн тамирчин Г.Туул 21 оноогоор түрүүлж, Л.Надмид (Дорноговь), Ц.Отгонцэцэг (Увс) нар удаалжээ. Энэ насанд нийт 48 хүүхэд өрсөлдсөн байна.

Хөвгүүдийн ангилалд Увс аймгаас оролцож буй тамирчид эхний байруудад шалгарсан байна. Алт, мөнгөн медалийг ихрүүд болох Н.Хосбаяр (21 оноо), Н.Золбаяр (17 оноо) нар хүртсэн бол хүрэл медалийг мөн 17 оноотой Г.Аминтулга хүртсэн байна. Энэ ангилалд 68 хүүхэд өрсөлджээ. Түрүүлсэн хүүхдүүд Тайландын Бангкок хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Тэмцээний 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалын аваргууд маргааш тодорч, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж