“Донтох эмгэгээс сэргийлье” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

“Донтох эмгэгээс сэргийлье” өдөрлөг боллоо

Наркологийн эмнэлгийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах замаар архи болон сэтгэц идэвхит бодист донтох эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, эмнэлгийн хяналтанд авах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилгоор тус эмнэлгээс өчигдөр /III.31/ “Донтох эмгэгээс сэргийлье” нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ.

Өдөрлөгийн хүрээнд нийт 82 хүнд донтолт судлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Өдөрлөгийн үеэр үзлэг, зөвлөгөө, эмчилгээнд хамрагдаж байгаа нийт хүмүүсийн дунд донтох эмгэгт хүргэж буй дараах нийтлэг шалтгаанууд нөлөөлж байна.

Үүнд:

  • Баяр ёслол, үл ялих зүйлсийг тэмдэглэх нэрийдлээр
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын улмаас /нойргүйдэл, сэтгэл санааны тавгүй байдал, түгшүүр, айдас, бухимдал зэрэг хүний сэтгэцийн байдалд үүссэн эмгэг өөрчлөлтийн улмаас архи хэрэглэх сэдэл дийлэнхдээ байна/
  • Бусдын нөлөөнд автаснаас /бусдад уруу татагдаж арх хэрэглэх нь их байна/
  • Өвчнөө намдаах зорилгоор /дотрын архаг өвчин, мэс засалд орсны дараа үлдэц зовиуртай байх, хүнд өвдөлтийн дараа архи, хар тамхины гаралттай өвчин намдах эмийн дасалд орж донтох нь их байна/.
  • Өсвөр насны хүүхдүүдийн донтоход нөлөөлөх эрсдэлд хүчин зүйлд гэр бүлийн харилцаа, хүмүүжлийн буруу хэв маягууд болох хүүхэддээ хараа хяналт тавихгүй, үр хүүхдээ сонсож ярилцдаггүй байдал, хэт магтаж эрхлүүлэх хандлага зонхилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж