Та дараахи үзэл бодолтой танилцана уу: “Ер нь Төр Засгийн Таван Толгой ашиглахаар чиглэсэн бодлого зөв гэж итгэж болно”. Үүнтэй таны бодлого хэр зэрэг нийцэж байна вэ?
Засгийн газар Тавантолгойн орд газрыг 100 хувь төрийн мэдэлд байлгаж ашиглана гэж мэдэгдлээ. Энэ зөв шийдвэр үү?
Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн орд газрын тодорхой хувийг бүх иргэддээ хувьцаа хэлбэрээр ижил тэгш эзэмшүүлнэ гэлээ. Энэ зөв шийдвэр үү?
Ер нь Та өөрт ноогдох Тавантолгойн хувьцаагаараа ашиг олно гэдэгт итгэлтэй юу?
Засгийн Газрын Тавантолгойн ордын тодорхой хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан зөвхөн Монголын ард иргэд, үндэсний компаниудад борлуулах санаа нь зөв уу, буруу юу?
Тавантолгойн орд газрын олборлолт болоод бүтээн босголтонд үндэсний бүх аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш боломж олгоно гэж Засгийн газар төсөл боловсруулсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?