Манай улс хүн амын эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, хүнсний зөв хэрэглээг сонгох дадал бий болгосноор илүү бүтээлчээр ихийг хийж чадах боломж бүрдэж байна.
Ухаалаг сонголт төслийн баг хамт олон сургалт болон аян гэсэн хоёр чиглэлээр тус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эхний ээлжинд хүнсний худалдагч нарыг хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслах, мэдээллээр хангаж ажиллах мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн Сургуулийн Хүнсний машинаппарат, хөргөлтийн системийн эрдэмтэн, профессоруудаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг байнгын анхаарал хандуулж, шинэлэг маркетинг менежмент явуулдаг “Алтан Жолоо” группын Сансар худалдааны сүлжээ дэмжин, хамтран ажиллаж шилдэг худалдагч нартаа 2014 оны гуравдугаар сарын 29-ний өдөр “Хүнсний ногоо хадгалалтын технологи” сэдвээр мэргэжлийн ахисан түвшний сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус төслийг Монголын Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Зориг сан болон Хасбанк зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Төслийн баг хамт олны зүгээс залуу хүмүүсийг дэмжин, нийгэмд чиглэсэн эерэг, ашгийн бус уг төслийн дараагийн үйл ажиллагаа болох олон нийтийг хамарсан аянд хүнсний зөв хэрэглээг дэмжин ажиллахыг “Ухаалаг сонголт “төслийн баг хамт олон, дэмжигч байгууллагууд уриалж байна.