Кодоо буруу хийвэл бүх мэдээлэл устана

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Кодоо буруу хийвэл бүх мэдээлэл устана

Гар утасны хэрэглээ, хүчин чадал, багтаамж нэмэгдэхийн хэрээр гар утсан дээрээ маш их хэмжээний мэдээлэл хадгалдаг болсон билээ. Харин гар утсаа хаяж гээсэн тохиолдолд таны утсан дээрээ хадгалсан мэдээлэл буруу хүний гарт орох аюултай болдог. Үүнээс сэргийлэхээр HTC One M8 загварын ухаалаг гар утас нууцлалын шинэ системтэй болжээ. Энэхүү систем нь ухаалаг гар утасны кодыг 10 удаа буруу оруулсан тохиолдолд утсан дээр хадгалагдаж буй бүх мэдээллийг устгах аж.

Ингэснээр та утсаа хаяж гээлээ ч хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх юм байна.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж