“Хунт нуур” бүжгэн жүжиг дахин тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” бүжгэн жүжиг дахин тайзнаа амилна

Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 27-нд энэ улирлын хамгийн сүүлийн “Хунт нуур” бүжгэн жүжиг тайзнаа амилах гэж байна. Гурван бvлэг, дөрвөн vзэгдэлт энэ бүжгэн жүжиг нь хамгийн анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн “Их театр”-т тавьж байсан. Харин манай тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тайзнаа тогложээ. “Хунт нуур” бүжгэн жүжгийг энэ удаад театрын залуу хос Б.Саруул, М.Од нар гоцлох бөгөөд эсрэг дүрийн баатраараа бидний хорон санаат хар шувуу Ротбартын дүрийг бүтээх аж. Харин ханхүү Зигфридийн ээж болох хатан хаанд Ш.Оюунтуяа, ордны салбадайд Х.Ганбаатар нар тоглох бөгөөд симфони найрал хөгжмийг удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж