Залуус аялах зуураа хог түүжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Залуус аялах зуураа хог түүжээ

Залуучуудыг дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор МЗХ гуравдугаар сарыг Клубүүдын сар болгон зарлажээ. Тус холбооны дэргэд залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоозүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб, Хөлбөмбөг сонирхогч залуус клуб зэрэг 12 клуб ажилладаг ажээ. Энэ сарын хугацаанд их дээд сургууль, оюутны байраар явж залуусын сонирхлын олон клубууд байгуулах, идэвхижүүлэх тойрон аялал хийсэн бөгөөд нийт 15 клубыг шинээр байгуулж 200 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна. Өнгөрсөнамралтын өдөр клубүүдээ нэгтгэж баталгаажуулан гэрчилгээ олгосны дээр “Цэмцгэр Цэцээ гүн”  явган аяллыг зохион байгуулсан байна. Спиртийг биш спортыг дэмжсэн залуус Манзушир-Цэцээ гүн-Манзушир гэсэн маршрутаар аялж, 250 гаруй залуучууд оролцжээ. Тэд аялах зуураа хог түүжээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж