Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчид шинэ цолтой болов. Өнгөрсөн долоо хоногт хамгийн түрүүнд “Хүлэгүүд” болон “Харцага”-ын найман тоглогч олон улсын хэмжээний мастер цолонд хүрсэн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн Д.Содномзундуй агсны нэрэмжит ахмадын сагсан бөмбөгийн улсын аваргын үеэр дахин зургаан тоглогч олон улсын хэмжээний мастер цолтой болов. Энэ удаа дээд лигийн тэргүүн тоглогч анхны 64 онооны эзэн, сагсан бөмбөгч Д.Ганцогт, анхдугаар супер лигийн аварга “Танан гарьд”-ын О.Ууганбаяр, М.Отгонмөнх, Б.Мөнхболд, Ц.Азбаяр, “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нар дээрх цолыг хүртжээ.
"СПОРТЫН ШУУДАН" сонин