Хоёр Солонгос 800 удаа харилцан гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос 800 удаа харилцан гал нээжээ

Хойд Солонгос өнөөдөр /III.31/ 12.30 цагт эхэлсэн цэргийн хээрийн сургуулилтын хүрээнд баруун эргээс далай руу 500 гаруй удаа их буугаар гал нээсэн байна. Үүнээс 100 орчим их бууны сум хоёр Солонгосын хилийн маргаантай далайн хэсэгт унажээ. Харин сануулгагүй гал нээсний хариуд Өмнөд Солонгосын арми хойдыг чиглүүлэн 300 гаруй удаа их буугаар буудаж, хариу гал нээсэн байна.

Хойд Солонгос цэргийн хээрийн сургуулилтаа баруун хэсгийн долоон нутагт эхлүүлээд буй аж.

Пхеньяний зүгээс АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг эсэргүүцэн энэ гуравдугаар сард богино, дундын зайн 80 гаруй пуужин далай руу харваж дургүйцлээ илэрхийлсэн билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ, Япон, БНСУ-ууд Цөмийн аюулгүй байдлын чуулганы үеэр Хойд Солонгосын асуудлаар тусгайлан хуралдсанд эгдүүцэн дундын зайн тусгалын хоёр баллистик пуужин далай руу харвасан юм. Үүний улмаас НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс Хойд Солонгосыг хориг зөрчсөнд буруутган, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн аж. Хариуд нь өчигдөр /III.30/ Хойд Солонгос шинэ төрлийн цөмийн зэвсэг туршиж, цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ хэмээн сүрдүүлээд байсан юм.

Б.АНХТУЯА






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж