Франц хэлтнүүдийн баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Франц хэлтнүүдийн баяр боллоо

Жил бүрийн гуравдугаар сард дэлхийн өнцөг булан бүрт франц хэлтнүүд франц хэлний баярыг тэмдэглэн, таван тивийн нийт 220 сая франц хэлтнийг нэгтгэж чаддаг аж. Монгол-Францын төв нь Франц хэлний монгол багш нарын холбоотой хамтран, Монгол дахь Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр 2014 оны ээлжит баяраа 300 гаруй оюутан залуусыг оролцуулан зохион байгуулсан байна.

Франц хэлтнүүдийн баярт зориулсан арга хэмжээ бүрэн сарын турш үргэлжилсэн бөгөөд хаалтын ажиллагаа болгож “франц хэлтүүдийн дуу, уран уншлага, цээж бичиг, зохион бичлэгийн тэмцээнүүд зохиогдож түрүүлсэн оюутан франц улсад аялах эрхээр шагнуулсан байна. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт өчигдөр Black Box театр болсон байна. Энэ жилийн баярын онцлог нь гэрэл зургийн тэмцээнд монголоосоо шалгаран оролцсон Батзулын бүтээл дэлхийн шилдэг 25 бүтээлд шалгарсан явдал гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж