
Франц хэлтнүүдийн баярт зориулсан арга хэмжээ бүрэн сарын турш үргэлжилсэн бөгөөд хаалтын ажиллагаа болгож “франц хэлтүүдийн дуу, уран уншлага, цээж бичиг, зохион бичлэгийн тэмцээнүүд зохиогдож түрүүлсэн оюутан франц улсад аялах эрхээр шагнуулсан байна. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт өчигдөр Black Box театр болсон байна. Энэ жилийн баярын онцлог нь гэрэл зургийн тэмцээнд монголоосоо шалгаран оролцсон Батзулын бүтээл дэлхийн шилдэг 25 бүтээлд шалгарсан явдал гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Б.ЭНХ