Хууль зүйн дэд сайдад ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Хууль зүйн дэд сайдад ял оноолоо

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, шүүхээс түүнд ял оноосон байна. Тодруулбал, улс төрийн алба хаших эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй мөнгөөр торгох ял оноожээ.

АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хууль зүйн дэд сайдыг Интерполд захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж үзсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж