Ноолуур 85 мянгад хүрлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Эмээлт зах болон хөдөө аж ахуйн бирж дээр нэг килограмм цагаан ноолуурын үнэ 85 мянганд хүрлээ. Өнгөрсөн жил нэг килограмм ноолуурыг 65-68 мянган төгрөгөөр ченжүүд худалдан авч байсан бол энэ хавар  85-86 мянган төгрөгт хүрээд байна. Ноолуурын үнэ цаашдаа өсөх төлөвтэй байгааг салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ сайн дэмжсэнээр Хятад руу хууль бусаар гардаг ноолуурын хэмжээ буурч үнэ нь тогтворжсон. Тэгвэл энэ жилээс эхлэн Хятадын ноолуурын салбарт нийлүүлэлт багасч эрэлт нэмэгдсэн учраас Монголоос ноолуур худалдан авахаар үнийг нь өсгөх болсон гэсэн мэдээлэл байгаа юм.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж