Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулна

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Л.Эрдэнэчимэг гишүүний батлуулсан Тамхины хяналтын тухай хуульд нэр бүхий гишүүдийн өргөн барьж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар санал авах хүсэлтээ өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн байна.
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч хууль хэрэгжих явцад тамхи татах цэг байхгүй, тамхи татах, худалдаалах зайг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд гэсэн нь хэт хол байна гэх мэт шүүмжлэлүүд гараад байсан юм. Тэгвэл нэр бүхий гишүүд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар  хуулийн төсөл боловсруулаад дууссан бөгөөд ийнхүү Засгийн газраас санал авахаар болсон байна. Хуулийн төслөө ирэх сард эхлэх Хаврын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөөд байгаа аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж