
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч хууль хэрэгжих явцад тамхи татах цэг байхгүй, тамхи татах, худалдаалах зайг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд гэсэн нь хэт хол байна гэх мэт шүүмжлэлүүд гараад байсан юм. Тэгвэл нэр бүхий гишүүд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад дууссан бөгөөд ийнхүү Засгийн газраас санал авахаар болсон байна. Хуулийн төслөө ирэх сард эхлэх Хаврын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөөд байгаа аж.
Ш.ОЧ