
Энэ үүргийн дагуу Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлэн угаах юм. Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш, Энэбишийн гудамж, Самбуу, Залуучууд, Засгийн газрын ордны 2 тал гэх мэт томоохон гол гудамжны авто зам, зүлгийг өдөр бүр шүршиж, усалгааг өглөө бүр 05.00-08.00 хооронд хийнэ. Мөн хотын ногоон байгууламжийн усалгааны ажлын графикийг гудамж бүрээр гаргаж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ