Google Now төлбөрөө хийхийг сануулна

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Google Now төлбөрөө хийхийг сануулна

Гүүгл компани нэгэн шинэ үйлчилгээгээ танилцуулаад байгаа нь Google Now билээ. Уг үйлчилгээ нь зөвхөн дуу хоолойгоор хайлт хийхээс гадна сануулга өгөх боломжтой аж.

Та сар бүр хийдэг төлбөрүүдээ мартчихаад байдаг бол уг үйлчилгээнд сануулга үүсгээд орхиход л хангалттай гэнэ. Google Now удахгүй ямар ямар төлбөр төлөх хугацаа болохыг танд сануулж, мартахаас сэргийлэх юм байна.

Мөн таны сар бүрийн төлбөрийг харьцуулж, аль төлбөр нь өмнөх сараасаа давсан зэрэгт анализ хийн тайлагнах гэнэ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж