Дархан-Уул
аймгийн өсвөр үеийнхэний бадминтоны аварга шалгаруулах тэмцээн
“Од” цогцолбор сургууль дээр боллоо. Аймагтаа энэ спортыг хөгжүүлэхэд
“Од” цогцолбор сургуулийн багш Сэлэнгэ идэвхи санаачилга гарган 1, 4,
16, 18-р дунд сургууль, “Оюуны-Ирээдүй” болон Монгол, Туркийн хамтарсан
сургуулийн сурагчид амжилттай хичээллэж байна.

Тэмцээний
нээлтэнд, Монголын Бадминтоны Холбооны нарийн бичгийн дарга
Л.Зулбаатар, Дархан “JCI” танхимын тэргүүн Г.Алтантуяа, “Дархан-Од”
бадминтоны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Уртнасан, аймгийн Спорт, Аялал
Жуулчлалын Газрын дарга О.Банзрагч болон “Токио-2020” олимпид оролцох
эрх авсан тамирчин Б.Хувьтөгөлдөр, М.Батдаваа, Э.Сумъяасүрэн, дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан Б.Намуунзул нар
оролцлоо.

дүнгээр охидын бага насны ганцаарчилсан төрөлд, “Од” сургуулийн сурагч
Д.Хэрлэн, 15-р сургуулийн Н.Буянзаяа, 1-р сургуулийн Г.Мөнхгэрэл нар,
хөвгүүдээс “Од” сургуулийн сурагч Б.Мэндбаяр, 1-р сургуулийн С.Хосбаяр,
Монгол-Турк сургуулийн Б.Тэмүүжин нар тэргүүллээ. Ахлах насны
ганцаарчилсан төрөлд охидуудаас, “Од” цогцолборын сурагч
Э.Отгонтүлхүүр, 1-р сургуулийн Г.Алтантуяа, хөвгүүдээс “Од” цогцолборын
сурагч З.Төгөлдөр, 15-р сургуулийн Н.Бат-Эрдэнэ нар түрүүллээ.
Ө.РАГЧААСҮРЭН