Ширээний теннисний оюутны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний оюутны аваргууд тодорлоо

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2014 оны тэмцээн спортын 10 төрлөөр явагдаж байгаа ба жүдо, гандбол, волейбол, шатар, ширээний теннис, таэквондогийн  тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаад байна. Харин ширээний теннисний тэмцээн өнгөрсөн баасан гаригт “Оч” спорт клубт болсон юм.

Тэмцээнд нийслэл болон Ховд аймгийн нийт 25 их, дээд сургуулийн 120-aaд оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд оролцсон. Монгол Улсын шилдэг тамирчдын дийлэнх нь оюутан байдаг тул тэмцээн өрсөлдөөнтэй болсон юм. Ингээд тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

1.    Б.Баатарсүрэн /МУИС/- Алт
2.    Т.Чинзориг /Улаанбаатар Эрдэм ИС/ –  Мөнгө
3.    Г.Алтаншагай /ШУТИС/- Хүрэл

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

1.    Г.Индра /ШУТИС/ – Алт
2.    Т.Биндэрьяа /ШУТИС/ –  Мөнгө
3.    Н.Ууганцэцэг /ҮБТДС/ – Хүрэл

Холимог хосын төрөлд:

1.    Г.Алтаншагай, Г.Индра (ШУТИС)
2.    Т.Биндэрьяа, Я.Мягмарсүрэн (ШУТИС)
3.    Б.Баатарсүрэн, Б.Мөнхцэцэг (МУИС)

Багийн төрөл:

Эрэгтэй:
1.    Б.Баатарсүрэн, З. Анар, Н.Дэмбэрэлзодов /МУИС/
2.    Б.Мягмарсүрэн, Г. Алтаншагай, С.Баярбаатар /ШУТИС/
3.    Н.Нацагдорж, Л.Ганхуяг, Б.Бадрал /ЭМШУИС/

Эмэгтэй:

1.    Г.Индра, Т.Биндэрьяа /ШУТИС/
2.    Н.Сийлэгмаа, С.Золжаргал /МУБИС/
3.    Н.Эрдэнэсувд, Б.Нэргүй /ХААИС/

Байгууллагын нэгдсэн дүнгээр 21 оноогоор Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид нэгдүгээр байр эзлэв. Хоёрдугаар байрт 42 оноогоор Х.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС, гуравдугаар байрт 47 оноогоор Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид орлоо.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж