Инээдмийн баяраар хошин урлагийнхан нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Инээдмийн баяраар хошин урлагийнхан нэгдэнэ

Маргааш тохиож буй Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хошин урлагийн хамтлагууд хамтран “Best of Comedy” тоглолт хийхээр болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 1, 2-нд хоёр өдөр Соёлын төв өргөөнд болох бөгөөд Монголын хошин урлагийн салбарын төлөөлөл болж яваа “Маск”, “Шинэ үе”, “Х-ТҮЦ” гээд долоон продакшн оролцох юм байна. Хошин урлагийнхан баярын өдрөөрөө Улаан хивсээр алхан, үзэгчдэд хамгийн шилдэг гэсэн үзүүлбэрүүдээрээ бэлэг барих гэнэ.
Тоглолтын тасалбарын үнэ 35000-40000 төгрөг бөгөөд орлогыг Нийслэлийн III амаржих газарт хандивлахаар төлөвлөжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж