Хогны уутны түүх үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Хогны уутны түүх үргэлжилсээр

Энэ сарын дундуур жиргээчдээс “Хогны уутаар санал асуулга явуулна уу” хэмээх хүсэлтийг хотын удирдлагуудын зүгт тавьж байсан. Тэдний дуу хоолой хүчтэй байсан учраас үнэхээр Э.Бат-Үүл дарга хогны уут тараахыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар санал асуулга явуулж өгөх хүсэлтийг НИТХ-д гарган тавьж, тэдгээр төлөөлөгчид ч олонхиороо санал хураалт явуулахыг дэмжсэн. Тэгвэл өнөө жиргээчид маань санал асуулгад нөлөөлөх ажилдаа идэвхийлэн оролцож, хогны уутны талаар байр сууриа илэрхийлсээр байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ч хамгийн олон давхардсан сэдэв нь хогны уут болж чадлаа. Мөн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг хөндсөн “найман хувь гэж зарлахаас өмнө дунджаар нэг м.кв нь 1,6-1,8 сая байсан байр тасралтгүй өссөөр дунджаар 2,2-2,5 сая болжээ.” Гэх жиргээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг алдаагүй бичихийг зөвлөсөн Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж нь өөрөө гурав дөрвөн үг үсгийн алдаатай байсныг шүүмжилсэн жиргээ ч олны анхаарлын төвд байв.

Ар араасаа  хөвөрсөн “ногоон уут” жиргээ ертөнцөөр ч мөн нисэлдсээр амралтын өдрүүд өнгөрсөн юм даа.

-Парист биднийг дуурайж хогны ногоон уут хэрэглэж эхэлсэн гэнэ шүү. Онигоо ярих юм.

-Бат-Уут даргын ногоон гялгар уут 180 жилийн дотор шингэдэг эко ногоон уут юм. Номингийн гялгар уут 200 жил болжээж шингэнэ.

-Хогны уутны талаар Үүл дарга санал асуулга явуулав, "Та аль шийдвэрийг дэмжиж бна вэ?" 1.Бор уут тараах 2.Ногоон уут тараах

-За тэр хогийн ногоон уут тараах эсэхээр санал авна гэсэн #гэнэээ Бүгд дэмжихгүй бна гдгээ хэлээрэй

-104 орны сайд нар ирэх үеийнх шиг л хотоо цэвэрлэмээр бна даа, хүсвэл чаддаг л юм бна лээ шд. Юун тэр ногоон уут

-Талбайн гэрэл, Ногоон уут хоёр нэг юм дуулгана шүү. Ялихгүй юмнаас ямааны гарз болох вийййй Баатараа

-ТӨГС УХААНТ ШИЙДЭЛ шагналаар ХОГНЫ НОГООН УУТ төсөлийг санаачилж хэрэгжүүлж байгаа дарга-д гардуулах гэсийн Хаана хэнд аваачиж өгөх үү

-Хогны ногоон уут шиг хэрэгтэй юм алга. Хэдэн утаатай өвлийн хувцсаа хийгээд гадаа авдрандаа хийчихлээ

-Засгийн газартаа ТАЛАРХАЯ гэсэн лоозон бариад НОГООН УУТ-аар нь хувцас хийж өмсөөд талбай дээр ганц хүний жагсаал хийдэг ч.юм уу

-Ямар ч айлд хогоо хийчих уут олдоно! #Ногоон_уут

-Шар цагаан торыг ногоон уут орлолоо гээд ямар дэвшил байна? Хэдэн дарга л баяжив шив..

-Гүү ядаж хогний ногоон уут тараагаад 4.5 тэрбумыг цохиж байгаа нь дэвшил шүү. Ногоон уут тараах ч үгүй цохивол цохиж л бгаа шүү дээ 🙂

-Гурван сарын хэрэглээ гэнгvvтээ 45ш тэнэг ногоон уутаа дахиа л егчих юм даа. Гэрээр дvvрэн том том ногоон уут.

Цахим болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж