
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-д таван өдрийн ажлын айлчлал хийхээр Сан Франциско хотод хүрэлцэн ирлээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Д.Медведев АНУ-ын хай-тек салбарын зүрх нь болсон Цахиурын хөндийн зочлох ба Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггертэй уулзана. Харин маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч Вашингтон хот руу явж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын хууль тогтоогчид, бизнес эрхлэгчидтэй уулзах юм байна.
Д.Медведев АНУ-д хийх айлчлалынхаа дараа Канадын Хантсвиллд хотод зургадугаар сарын 25-26-нд болох Их наймын уулзалтанд оролцоод дараа нь Торонто хотод 26-27-нд болох Их 20-ын уулзалтанд оролцох ажээ. Их наймын уулзалтаар аюулгүй байдал, нийгмийн асуудлаар хэлэлцэх бол Их 20-ын уулзалтаар олон улсын эдийн засаг болон зарим орнууд дампуурлын ирмэг дээр ирээд байгаа асуудлыг хэлэлцэнэ гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ. байна.
Т.Бадрах