Орхоны хөндийд музей байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Орхоны хөндийд музей байгуулна

Монгол орны нутаг дэвсгэрт Түрэгийн үеийн түүх, соёлтой холбоотой эд өлгийн зүйл, олдвор арвин бий. Ялангуяа  Өвөрхангайн Хархорины хойд этгээдэд, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд  Түрэгийн Билгэ хаан, Кюльтүгин жанжны гэрэлт хөшөө, тэдгээрийн эргэн тойронд шавраар урласан мал, амьтгы дүрс, тогоо сав гээд олон дурсгал байдаг. Хөшөө цайдамд дээрх дурсгалыг  хадгалж хамгаалах, судлах, сурталчлах зорилгоор Хөшөө Цайдам музей байгуулахаар болжээ. Хөшөө цайдам нь
Дэлхийн өвийн дурсгалт газар юм.
Мөн Төв аймгийн нутагт, нийслэлээс холгүй Түрэгийн мэргэн сайд Тоньюкүкийн гэрэлт хөшөө бий. Монгол-Туркийн Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд 1998 онд зарим хөшөө дурсгалын дээр хаалт барьжээ. Гэвч энэ нь нар салхинаас хаахаас өөрөөр ховор нандин дурсгалыг хамгаалахад нэмэр муутай байсан учир музей барих нь зүйтэй гэж үзжээ.

Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж