Улаан-Үд хотоос гараагаа эхлэж, Улаанбаатар хотод 2014 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдсан “АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ”- Олон улсын соёл, боловсролын форумд FUZE TEA болон FANTA брэндүүд 2 дахь жилдээ дахин нэгдлээ.
Тус форумын дараагийн шат БНХАУ-ын Бээжин, Эрээн хотуудад үргэлжлэх бөгөөд хот бүр “АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ” дээр өөрсдийн улс үндэстний баялгийг нээж, бүс нутаг болон улс орнуудын хүүхдүүд өөр хоорондоо оюун ухаанаараа өрсөлдөж, ур чадвараа сорьж, бие биетэйгээ найзалж нөхөрлөх боломж бүрдэх юм байна.
Форумын хүрээнд:
- “Агуу их цайны замаар” сэдэвт бага хурал, гадаад хэл дээр явагдах итгэлийн уралдаан
- Аялал жуулчлалын сэдэвтэй жүжигчилсэн тоглолт
- Оньсон тоглоомын тэмцээн
- Шатрын тэмцээн тус тус зохион байгуулагдсан бөгөөд форумын хүрээнд 400 орчим багш, хүүхдүүд оролцлоо.
М-Си-Эс Кока-Кола компани хүүхэд залуусын оюуны хөгжилд хөрөнгө оруулж, тэднийг дэмжих зорилгоор “АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ”-д нэгдсэн бөгөөд форумын эцэст ялагч хүүхдүүд тус компанийн үйлдвэрийн байранд зочилон сонирхолтой аялалыг хийлээ.