
Энэ сарын 31-нд буюу маргааш өглөө 9.30 цагт Иргэний нийгмийн байгууллагуудын анхны чуулган "Монголдоо сайхан амьдарцгаая" уриан дор Пума зочид буудалд болох юм байна. Энэхүү чуулганаараа тэд өнөөгийн нийгэм, төр засгийн байдлыг хэлэлцэхээс гадна сүүлийн үед хүн бүхний анхаарлын төвд байгаа Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэрэг, Монгол Улсад уран олборлох эсэх болон Урт нэрт/Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай / хуультай холбоотой зэрэг олон асуудлыг хөндөн ярилцах ажээ.
Тус чуулганд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд нээлттэй оролцож болох юм байна.
Д.БҮҮВЭЙ