МЗЭ-ийн гишүүн, "Алтан өд" шагналт яруу найрагч Г.Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолт энэ сарын 31-нд буюу маргааш "UB palace"-ийн концертийн их танхимд 19.00 цагаас болох билээ. Одоогоор түүний эл тоглолтод МУАЖ Д.Самбуу, Ардын уран зохиолч П.Бадарч, МУГЖ Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, болон “Болор цом”-ын эзэн яруу найрагчид оролцох юм.
Тус тоглолтоос олсон орлогоо яруу найрагч маань өөрийн эмчилгээндээ зарцуулах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам зориг өгөх үүднээс тодорхой тооны хүүхдүүдийг үнэгүй үзүүлэхээр болсон байна. Тоглолтын тасалбарын үнэ 15000 бөгөөд цөөхөн үлдсэн тул та бүхэн 89119808, 88028241, 89557025, 88842471 зэрэг дугаараар холбоо барин захиалах боломжтой ажээ.