Хүний эрхийн тухай илтгэлийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.30-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн тухай илтгэлийг танилцуулна

Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д илтгэдэг билээ. Тиймээс энэ сарын 31-нд буюу маргааш 10.30 цагт УИХ даргад тайлангаа өргөн барихаар болжээ. Энэ удаагийн илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, эрүү шүүлтээс ангид байх эрх, жендэрийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган оруулаад байгаа ажээ.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж