
Буруу
Гэр бүл салалтын гол шалтгаан нь хууран мэхлэлт байдаг. Гэвч эхнэр нөхрийн ёс суртахууны алдаа, хууран мэхлэлт гэр бүл салалтаар төгсөх ёсгүй. Гэвч аав ээжийнх нь үнэнч бус байдал хүүхдийн асран хамгаалах эрхийг хөсөрдүүлдэг.
Хүүхэд асран хамгаалалт
Ихэнх улс орнууд хүүхдийг ашиг сонирхлыг харгалзан шийдвэр гаргадаг. Аав ээжүүдэд хүүхдээ цаашид асран хамгаалах эрхийг нь зөвшөөрөхдөө шүүгч тэдний ёс суртахууны ойлголтыг анхаарч үздэг. Хэрэв тэдний аль нэг нь гэр бүлийнхэндээ худлаа хэлэхээс огт санаа зовдоггүй бол уг тэмцэлд хэн нь ялахыг таах гээд оролдоод үз.
Нэгэн жишээ дурьдахад нэгэн айлын эхнэр хамт ажилладаг хүнтэйгээ учир ургуулж сайн ээжийн дүрд тоглох болсон байна. Түүнийг оройтож харих бүрд хүүхдээ харах үүрэг нь аавд оногдох болжээ. Аав ээжийнх нь эзгүй байсан цагыг нэг бүрчлэн тэмдэглэдэг байсан нь сүүлд үүнийгээ зээлийн картны тооцооны хуудсаар нотлоход хэрэг болсон юм. Шүүх аавыг энэ хугацаанд асран хамгаалагчын үүргээ биелүүлж байсныг тогтоож гэр бүлээ цуцлуулсны дараа хүүхдээ өөр дээрээ авах эрхийг нь өгсөн байна. харин ээжийнх нь хувьд үдшийн болзоо нь ямар ч үнэ цэнэгүй үлдсэн юм.
Гэр бүл салалтын сургамж
Хэрэв та гэр бүлээ цуцлуулаагүй байгаа ч хэн нэгэнтэй дотно харилцаатай болсон бол өөрт чинь юу хамгийн чухал болохыг өөрөөсөө асуу. Үр хүүхдээ сонгох уу эсвэл шинэхэн амрагаа юу? Мэдээж та хоёуланг нь сонгож болохгүй учираас аль нэгийг нь сонгох хэрэгтэй болж.
Бэлтгэсэн Н. Энх