Хан-Уул дүүрэгт харьяалагдах Дунд голын хос гүүрийг засварлахаар болсон талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. Ингэхдээ Дунд голын гүүрний хуучин гүүрийг /баруун талыг/ ирэх сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд хааж, засварлах юм байна. Тиймээс зүүн талын гүүрийг сөрөг хөдөлгөөнтэй болгож зохион байгуулах ажээ.
Түүнчлэн ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг гуравдугаар сарын 31-ний 10.00 цагаас эхлэн тавдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд зорчих хэсгийг бүрэн хааж, зам засварын ажлыг хийхээр болсон талаар албаныхан мэдээллээ.
Б.МИШЭЭЛ